2018 оны 01 дүгээр сарын 20,21-ний өдөр сумын аварга шалгаруулах шилжин явах "ЦОМ"-ын төлөө Гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт эмэгтэй 9 баг, эрэгтэй 7 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Эмэгтэй
-1 дүгээр байрыг ЗДТГ-Номинт багийн хамтарсан баг эзэлж алтан медаль, өргөмжлөл, 150000 төгрөг
-2 дугаар байрыг ЕБС-ийн сурагчдын баг эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, 70000 төгрөг
-3 дугаар байрыг Харзат баг эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, 40000 төгрөг
Эрэгтэй
-1 дүгээр байрыг Улз баг эзэлж алтан медаль, өргөмжлөл, 150000 төгрөг
-2 дугаар байрыг Чух баг эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, 70000 төгрөг
- 3 дугаар байрыг Харзат баг эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, 40000 төгрөг
-Эмэгтэй Шилдэг довтлогчоор Харзат багийн тамирчин Г.Ганжаргал
эрэгтэй Шилдэг довтлогчоор Чух багийн тамирчин М.Мөнхбат нар тус тус шалгарч "ЦОМ", өргөмжлөл, 30000 төгрөг
Багийн нэгдсэн дүнгээр:
-ЗДТГ-Номинт багийн хамтарсан баг Тэргүүн байранд шалгарч шилжин явах "ЦОМ", өргөмжлөл, 70000 төгрөг
-Улз баг Дэд байранд шалгарч өргөмжлөл, 55000 төгрөг
-Харзат баг Гутгаар байранд шалгарч өргөмжлөл, 45000 төгрөг
Эрэгтэй, эмэгтэй 1 дүгээр байрын мөнгөн шагналыг ивээн тэтгэсэн сумын ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга асан Ж.Ёндонжамц , эрэгтэй шилдэг довтлогчийн мөнгөн шагналыг ивээн тэтгэсэн Улз багийн иргэн Д.Дашдондог, эмэгтэй шилдэг довтлогчийн мөнгөн шагналыг ивээн тэтгэсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б.Гансүх нарт талархал илэрхийлье.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26398
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих