Бид "Дорнод нутгийн Аялал - 2027" хөтөлбөрийг боловсруулж, тус хөтөлбөрийг 7 төсөл болгон хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү 7 төслийн нэг болох "Дорнод нутгийн аялал жуулчлалын 1000 бүтээгдэхүүн" төслийн хүрээнд Монгол Улсын хамгийн нам дор газар, Хөх нуур дээрээс "Нар угтах вагонтой аялал"-ыг ийнхүү эхлүүлж, манай Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн дэргэдэх Оюутан залуусын баг уг аяллыг амжилттай зохион байгууллаа.
Анхны аялалд Г.Отгонбаатар захиралтай ДБЭХС ТӨК-ийн хөдөлмөрийн сайчуудаас бүрдсэн баг хамрагдаж, дэмжсэнд залуус баяртай байлаа.
Тус аяллын тухай нэвтрүүлгийг бид нэвтрүүлэг болгон та бүхэнд хүргэх болно.
Аяллыг Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн сүлжээний байгууллага "Дорнын цуурай ХХК, "Дагуурын цэнхэр хязгаар" ХХК, "Ногоон төгөл амралтын газар" УБТЗ-ын Баянтүмэн тасаг хамтран зохион байгуулав..
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих