Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөн Дорнод аймагт хоёр өдөр амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оролцсон бөгөөд Дорнод аймагт ажиллах хугацаандаа боловсролын салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. Өнөөдөр 2018 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Дорнод Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш оюутнуудтай уулзалт хийсэн юм. Уулзалтын дараагаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар "Зүүн бүс нутагт дээд боловсрол, судалгаа шинжилгээ, инновацийг хөгжүүлэх” санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт талууд Монгол улсын зүүн бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил, инновацийг хөгжүүлэх багш оюутны хөгжлийг дэмжих, сургалт, судалгааны лаборатори, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлийг сайжруулах болон бусад асуудлаар хамтран ажиллах юм.
Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод их сургууль хамтран "Зүүн бүс нутагт дээд боловсрол, судалгаа шинжилгээ, инновацийг хөгжүүлэх асуудал”-аар Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагаан хөтөлбөр, Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, Дорнод аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Дорнод их сургуулийн хөгжлийн 2017-2024 оны төлөвлөгөө болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үр ашигтай хамтран ажиллах юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26537
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих