Өнөөдөр нутгийн төв хэсгээр, шинийн 4-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 19-нөөс 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20,21-нд баруун, төв, зүүн, аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 21, 22-нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих