Дорнод аймаг 2018 оныг "ОРОН НУТГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарласантай холбогдуулан Засаг дарга бөгөөд аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилттэй танилцаж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг орон нутгийн тэргүүлэх салбартай уялдуулах, хөдөлмөрийн зах зээлийг эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтныг сургаж дадлагажуулах, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуй нэгжид орон нутгийн ажилгүй иргэдийг зуучлах асуудлыг нээлттэй зарлаж ажиллахыг онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн ажил идэвхитэй хайж байгаа иргэдийг ямар нэг хүндрэлгүй ажилд зуучлахад онцгой анхаарч орчин үеийн технологи ашиглаж зар, мэдээ хүргэх ажлыг орон нутгаас дэмжиж ажиллахаа илэрхийлж иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд техникийн дэвшлийг ашиглах, гадаад орнуудын ололттой сайн туршлагыг хэрэгжүүлэх боломж байгаа талаар мэдээлэл, зөвлөгөөг хүргэж, ажилтан албан хаагчдын саналыг сонслоо.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26777
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих