Дорнод ХАҮТ, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ хамтран аяллын улирал эхэлж буйтай холбогдуулан Аялал жуулчлалын бизнес эрхлэдэг ААНБ, иргэдийг хамтран ажиллах боломж нөхцөлөөр хангах зорилгоор Дорнод нутгийн "Зуны Аялал жуулчлалын нээлт"-ийг 2018.03.15-18ны өдрүүдэд МСҮТ-д зохион байгуулсан билээ.
Тус нээлтийн хүрээнд 6 төрлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд эдгээр ажлын 1 болох "Бизнес уулзалт"-ыг хийсэн юм.
Бизнес уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын олон улсын Аялал жуулчлалын компани, ӨМӨЗО-ны Алтан Эмээл хотын Аяллын компаниуд, УБ хот, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, ААНБ, иргэд болон ГИХГ, ХЦ -ийн 0132 дугаар ангийн удирдлагууд, ДИС, МСҮТ-ийн төлөөллүүд оролцлоо.
Энэ үeэр "Дорнын их тал травэл" ХХК-ийн захирал А.Ганхуяг Хэнтий аймгийн Дадал сумын "Чингисийн 3 нуур жуулчны бааз" -тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих