Дорнод аймгийн нутгаар 04 дүгээр сарын 04-ний шөнө 05-нд нутгийн төв болон өмнө, зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, салхи зүүнээс 12-17 м/с, зарим үед 18-20 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ. Мөн Сүхбаатар аймгийн ихэнх нутаг, Хэнтий аймгийн төвийн болон өмнөд сумдуудаар цасан шуурга шуурч байна.
Иймд Улаанбаатар хот, аймаг, сумдад зорчихдоо автотээврийн бэлэн байдлыг хангаж зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих