Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд Жон Лангтри тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 04 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Дорнод аймагт айлчилж байна. Өнөөдөр 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн удирдлагуудтай ажил хэргийн албан уулзалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хийлээ.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймагт албан айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлээд, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулж, цаашид хамтран ажиллах тухай санал солилцон юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих