Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хүүхдийн оролцоо, манлайллыг хөгжүүлэх чигэлэлээр СНА болон ХӨУБ-ын чиглүүлэгч багш нарыг арга зүйгээр хангах сургалтыг 2018.04.06 өдөр тус газарт зохион байгууллаа. Сургалтанд Хэрлэн сумын ЕБС-ын 9 сургуулийн багш, нийгмийн ажилтнууд нийт 56 хүн оролцлоо.
Уг сургалтаар дамжуулан ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан "ХӨУБ-ынхүүхдийн манлайлал буюу үзэл бодлоо илэрхийлэх эрхийг төрөл бүрийн орчин нөхцөлд хэрэгжүүлэх нь”, ЯХИС-ын зохицуулагч Г.Байгалмаа "Боловсролын орчин дахь хүмүүжлийн эерэг арга”, ЦГ-ын ГБХ,ХГХУСА-ны байцаагч Б.Уранцэцэг "Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хүүхдийг оролцоог идэвхижүүлэх, Өсвөрийн сэргийлэгч /Өсвөрийн цагдаа/ бүлгэмийг үйл ажиллагааг идэвхижүүлэх” гэсэн сэдвүүдээр мэдээлэл өглөө.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27117
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих