Манай аймагт Гeрманы Ахмад экспeртүүдийн албаны Ази болон Монгол талыг хариуцсан төслийн удирдагч JULIA RUCKERL, Монгол дахь албан ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нар Дорнод ХАҮТ-тай хамтран 2 хоног ажиллаа.
Тус байгууллага нь Дорнод аймагт Гeрманы мэргэжилтнүүдийн Зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой эсэхийг судалж яваа бөгөөд боломжтой аваас төсөл хэрэгжүүлэх зорилготой юм.
Эдгээр мэргэжилтэнүүд манай аймагт ажиллах хугацаандаа ДорнодХАҮТ-ын гишүүн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, улмаар ААНБ -дын үйл ажиллагаатай танилцав.
Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ нь Гeрманы ахмад экспeртүүдтэй хамтран Дорнод нутгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн бөгөөд, тус төслийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих