Дорнодчууд бид Дорнод аймгаа 2025 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгээ 2016 онд баталсан бөгөөд тус баримт бичигт Аялал жуулчлалын салбарыг Дорнод аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгээр тодорхойлсон юм.
Аялал жуулчлал нь ажлын байрыг олноор нэмэгдүүлдэг нэн чухал салбар бөгөөд дэлхийн олон улс орон төсвийнхөө 80 хүртэл хувийг зөвхөн тус салбараас бүрдүүлж олон мянган иргэдийнхээ ажлын байрны асуудлыг шийдсээр байгаа юм.
Тийм учраас бид орон нутгийнхаа онцлогийг агуулсан аялал жуулчлалын нөөцдөө түшиглэн хөгжих зорилгоор Дорнод нутгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх 10 жилийн хугацаатай хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөрийг 7 төсөл болгон хэрэгжүүлж буй бөгөөд эдгээрийн нэг нь "Дорнод нутгийн Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах" төсөл юм.
Уг төслийн нэг зорилтот ажил нь Дорнод аймгийн 14 сумын ЗДТГ-т Аялал жуулчлалын мэргэжилтэнтэй болгох ажил юм.
Манай аймагт зүүн бүсийн хүний нөөцийг бэлтгэдэг мэргэжлийн 3 сургууль байдаг бөгөөд энэ нөөц боломжоо ашиглан дээрх зорилтыг ажил болгох зорилгоор аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд дараах албан бичгийг хүргүүллээ....
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27212
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих