Нэрт эрдэмтэн, Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа "Академич Ц.Дамдинсүрэн ба Монголын нууц товчоо судлал” олон улсын монгол судлалын хуралд оролцох эрдэмтэд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чойбалсан хотноо хүрэлцэн ирлээ.
Эрдэмтдийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, орчуулагч Г.Аким, Улаанбаатарын их сургуулийн зөвлөх профессор, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв, МУБИС-ийн зөвлөх профессор, доктор /Sc.D/ Л.Маналжав, МУИС-ийн зөвлөх профессор, доктор /Sc.D/ Г.Гантогтох, Түүхийн ухааны доктор Д.Мөнх-Очир нар ирлээ.
Энэхүү хурлыг зохион байгуулагчид болоод нийт оролцогч эрдэмтэн, судлаачдадаа амжилт хүсье.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27230
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих