Дорнод их сургуулийн нэрэмжит "Мэдээллийн технологи бидний ирээдүй" олимпиад 2007 онд анх тус сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан билээ. Үүнээс хойш 10 жил зохион байгуулагдсан байна. Энэхүү олимпиадын зорилго Мэдээллийн технологи сонирхогч оюутан суралцагчийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг компьютерийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, туршлага хуваалцах зорилгоор зохион байгуулж байсан. 2009 оноос ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж хүрээгээ тэлсэн ба шагналын сан нэмэгдэж ивээн тэтгэгч байгууллага хувь хүмүүс оюутан, сурагчдыг шагнаж урамшуулдаг болсон. Энэ жилийн олимпиадын онцлог нь VI, VII, VIII, IX-X, XI-XII дугаар анги гэсэн 5 төрлөөр сургууль бүрийн лаборатори түшиглэн онлайн хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Нийт 11 сургуулийн 319 сурагч хамрагдсан. Үүнээс 48 сурагч шагналт байранд орсон.
Дорнод аймгийн Булган, Баян уул сумдууд мөн Хэнтий аймгийн Батширээт сумаас оролцсон. Энэхүү тэмцээнийг олон жил хамтран зохион байгуулсан мэргэжил нэгт багш нар, салбар, сургуулийн удирдлага, ЕБС-ийн багш, сурагчид, ивээн тэтгэгч байгууллага Цахим гүүр ХХК, Уран бийр ХХК, Ганхийцэт харш ХХК, шүр захад байрлах Малчдын цахилгаан барааны дэлгүүр, Үйтэн хайтан ХХК, Дорнод нэт ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27231
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих