Дорнод аймгийн нутаг дахь Улааны хар тугалга, цайрын холимог металлын ордыг Монгол Улсын стратегийн ордод оруулахаар яригдаж байсан ч орхигдож, Монголын хувийн компани лицензийг нь аваад, улмаар Хятадын төрийн өмчит "Шинь шинь” компанид зарсан байдаг. 2013 оноос 73 мян. тонн хар тугалга, цайр олборлож Хятад руу гаргасан. 630 ажиллагсадтай, 80 хувь нь Монголчууд. Гэхдээ Хятад, Монгол ажиллагсадын цалин тэнгэр, газар шиг зөрүүтэй байна. Монгол ажиллагчид 430-530 мянган төгрөгийн үндсэн цалинтай, дээр нь хээрийн нэмэгдлээр 30 мянга, үр дүн 50 мянга авдаг юм байна. Дорнодын маань залуус ажилладаг болохоор элгэмсэж, тусдаа уулзах санал тавьсны дагуу уулзаж, санал бодлыг нь сонслоо. Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн төлөөлөл гээд 10-аад хүнтэй уулзахад цалин хөлс муу байгаагаа ярьцгааж, үүн дээр л анхаарахыг голчлон хүсч байна. Сайд Д.Сумьяабазартай хамт уулзаж байсан уулзалт руу эргэн орж, ажиллагсадын цалин нэмэхийг зөвлөж, шахаж шаардсан юм.
"Шинь шинь” 4-р сарын 1-ээс цалингаа 100 мянгаар нэмж байгаа гэх боловч 5-р сар гарчихаад байхад олгоогүй л байна. Магадгүй сайд, дарга нар ирэх сургаар тайвшруулах арга хэмжээ авсан ч юм билүү. Бас ажиллаад 3-4 жил болж байгаа тул ашигтай ажиллах болоогүй, тиймээс цалингаа сайн нэмж чаддаггүй гэж өөрсдийгөө өмөөрнө.
Би ч уул уурхайд ажиллагсадын цалин бол ашгийн өмнө, эсвэл дараа гэсэн ойлголт байдаггүй юмаа. Дэлхийн жишиг дундаж л гэж байна. Түүнээс гадна танай компанийн цалин Монголын компаниудын дунджаас илт доогуур байгааг нь хэлж санууллаа. Ер нь Монголчууд баялгаа ашиглуулчихаад, эх орондоо боол мэт амьдарч боломгүй. Иймээс хөдөө хээр, уул уурхайд ажилладаг иргэдийн цалин хөлсний доод хэмжээ, хязгаарыг хуульчлаад өгөх нь зүйтэй санагдаж байна. Үүний төлөө ажиллах болно гэж УИХ-гишүүн Х.Болорчулуун цахим хаягаараа нийтэлжээ.

Эх сурвалж: www.tusgaar.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27316
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих