"Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл урлагийн газар, Төв номын сан хамтран өнөөдөр буюу 05 дугаар сарын 03-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд "Эх хэлээ дээдэлье” уриан дор нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Монгол хэл соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хэл бичиг түүнтэй холбогдсон харилцаа, ёс заншил, өв уламжлалыг судлах, залуу, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий уг арга хэмжээний үеэр Их эрдэмтэн Бямбын Ренчингийн "Монгол хэл” шүлгийг анх удаа төрийн албан хаагчид Дорнод аймгийн газрын зураг хэлбэртэйгээр зогсож, нэгэн зэрэг бүрэн эхээр нь уншсанаараа онцлог боллоо. Түүнчлэн төрийн албан хаагчдын дунд асуулт хариултын "Алтан хонх” тэмцээн, ахмадуудын дунд "Хэн зөв, хурдан, цэвэр бичих вэ” Монгол бичгийн уралдааныг тус тус зохион байгуулж, амжилттай оролцсон иргэдийг шагнаж, урамшууллаа.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27319
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих