Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Уг хуралдаанд аймгийн удирдлагууд, агентлаг, хэлтсийн дарга нар оролцож, цаг үеийн мэдээлэл солилцон, Засаг даргын Тамгын газрын "Олон нийттэй харилцах алба”-аас Аймгийн Засаг даргын захирамж танилцуулж, энэ 7 хоногт зохион байгуулагдах ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс баталсан удирдамжийн дагуу, Баян-Уул, Булган сумд байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав. Үүнтэй холбоотойгоор агентлаг сумдын хамтын ажиллагааг бэхжүүлж, уялдаа холбоог сайжруулах талаар аймгийн удирдлагуудын зүгээс зөвлөмж өгч, үр дүнг тооцож ажиллахыг үүрэг болгов.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/31957254_1790127217700617_8217888311318937600_n-300x169.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/31957254_1790127217700617_8217888311318937600_n-768x432.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/31957254_1790127217700617_8217888311318937600_n-747x420.jpg 747w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/31957254_1790127217700617_8217888311318937600_n-640x360.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/31957254_1790127217700617_8217888311318937600_n-681x383.jpg 681w" sizes="(max-width: 960px) 100vw, 960px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Шуурхай хуралдаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цаг үеийн шинжтэй асуудлуудаар холбогдох агентлаг, хэлтсийн дарга нарт дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Үүнд:
Дорнод түмний шүтээн Хан-Уул, Хэрлэн голын их тахилгын арга хэмжээнд агентлаг бүр ач холбогдол өгч оролцох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор бүх нийтээр "Мод тарих өдөр”-т байгууллага хамт олноороо идэвхитэй хамрагдах, Дорнод марафон бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг өндөр зохион байгуулалтайгаар явуулахыг хариуцсан агентлаг, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеэр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, татвар зэрэг нийгмийн бүхий л салбарын үйлчилгээ үзүүлж, иргэдрүү чиглэсэн олон талт арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж ажиллах, БСШУ-ны сайдын шийдвэр, эцэг эхчүүдийн хүсэлтийг харгалзан "Эрдмийн баяр”-ыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, эерэг хандлагатайгаар тэмдэглэх, эцэг эхчүүдийн төсөвт хүндрэл учруулахгүй байх талаар холбогдах агентлагтуудын дарга нарт чиглэл болгож, хуулиар оноогдсон эрх хэмжээний хүрээнд шат шатандаа хариуцлагатай ажиллахыг санууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих