Аугаа их орны дайны ялалтын 73-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ өдөр Дорнод аймагт Зөвлөлтийн дайчин нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Дайны утаа үнэрлэж фронтын ар тал болж явсан ард түмний хувьд Дорнод аймгийн иргэд ялалтын ойг ганц энэ жил гэлтгүй жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Бунхан толгойд байрлах Зөвлөлтийн баатар нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаа боллоо. Цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон Хэрлэн сум, агентлаг, хэлтсийн удирдлагууд, Чойбалсан хотын иргэд, ахмадууд, цэрэг спортын "Дөл” тоглолтод оролцож буй ЕБС-ийн сурагчид оролцлоо. Чойбалсан хотноо тэмдэглэж байгаа Ялалтын баярын үйл ажиллагааны нэг хэсэг нь Цэрэг спортын "Дөл” тоглолт Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болгон явагддаг Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит энэ тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож байна.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/32105717_785766681622916_2053415394542092288_n-300x198.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/32105717_785766681622916_2053415394542092288_n-768x508.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/32105717_785766681622916_2053415394542092288_n-635x420.jpg 635w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/32105717_785766681622916_2053415394542092288_n-640x423.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/05/32105717_785766681622916_2053415394542092288_n-681x450.jpg 681w" sizes="(max-width: 960px) 100vw, 960px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих