Алдарт Шилийн богдын зүүхэн суганд нэгэн багахан хонхор байх бөгөөд үүнийг Агтан хүрээт гэдэг. Энэ хонхорт УУЛЫН ДУ ноён адуугаа оруулаад дутуу гүйцэдийг нь мэддэг байсан учраас Агтан хүрээт гэдэг нэрийг олсон юм гэсэн домог үлджээ.
***
Дарьгангачууд Манжийн амбанд хүргэх агтыг туулгахаар ялгахдаа адуучдын ноёд сүргээ энд хөөж ирдэг, олон адуу Хүрээтийг тойрон бэлчиж байхад уг хонхор агтаар хүрээлэгдсэн мэт байдаг тул АГТАН ХҮРЭЭТ нэр үүссэн домогтой.
***
Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засч янзлан зүсэж авсан мэт үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг.
ДАРЬГАНГА Л.Б.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих