XVII жарны "Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн зуны эхэн сарын шинийн ЗУРГААН, аргын тооллын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нутгийн зон олон Наранбулаг, Дун уулаа тахилаа.
Байгаль орчноо хайрлан хамгаалж, түүх соёл, төрт ёсны уламжлал зан заншлаа дээдлэн хамаг амьтан, хүн ардын энх амгалан, сайн сайхан бүхэн дэлгэрэхийн ерөөл өргөх зорилгоор Агын дацангийн буриадын лам хуврагууд ном хурж, уул ус лус савдагтаа идээ, будааныхаа дээжийг өргөлөө.
Тахилгын ёслолд хүчит бөхийн барилдаан болж, Баян-Уул сумын начин н.Өлзийдүүрэн түрүү, Баян-Уул сумын начин н.Ган-Од үзүүр, Баяндун сумын начин Б.Бямбацогт, Баяндун сумын залуу бөх Б.Идэр нар шөвгөрлөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих