Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүддээ "Алдарт эх”-ийн одон гардуулдаг уламжлалтай.
Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр 5 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт "Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Дэлгэр, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх, Дорнод их сургуулийн захирал Э.Ундармаа нар оролцлоо.
Дорнод аймаг энэ онд 80 мянга дахь иргэнээ өлгийдөн авсан түүхэн цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод нутгаас 110 ээж "Алдарт эх”-ийн одонгоор шагнагдсан нь өсч үржих, өөдлөн дэвжихийн бэлгэдэл боллоо. Ийнхүү "Алдарт эх”-ийн одонгоор сүүтэй энгэрээ цоолж, төр, түмнийхээ талархлыг хүлээсэн үзэсгэлэнт ээжүүддээ аз жаргал, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөж, өрх гэр нь өнө мөнхөд гэгээн хайраар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих