2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Яргай багийн Баг өдөрлөг багийн төвдөө боллоо.
Баг өдөрлөгөөр Соёолон, Хязаалан, Шүдлэн, Дааган насны морьдын уралдаан, аймаг сумдын цолтой Хүчит бөхийн барилдаан, Буухиа, Олс таталт, Хүүхдийн гүйлт, Хүүхдийн дөрвөн насны барилдаан зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулагдав.
Хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдаж Сэргэлэн сумын харьяат аймгийн начин Л.Чадраабал түрүү, Баян-Уул сумын харьяат аймгийн начин н.Одонтөмөр үзүүр, Цагаан овоо сумын харьяат аймгийн начин Доржбаяр, Баяндун сумын харьяат сумын харцага Б.Баатарцогт нар шөвгөрлөө.
Хүчит бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, хүүхдийн гүйлтийн тэмцээн зэргийн шагналыг сумын сайн малчин Цэдэвийн Батболд, Монголын Залуучуудын холбооны шагналт сумын сайн малчин Даваагийн Билэгсайхан, Монголын Залуучуудын холбооны шагналт сумын залуу малчин Энхтүвшиний Энхжаргал, Хүнс Хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтан Лхасүрэнгийн Мишиг-Иш, Яргай багийн малчин Базарсадын Ганболд, Яргай багийн малчин Жадамбын Батзаяа, Ардын их хурлын депутат Д.Бадамханд агсны зээ охин Хишигээ, Түргэн багийн ажлын алба, Яргай багийн ажлын албанаас ивээн тэтгэсэн юм.
Буухиа тэмцээнд 7 баг оролцож Холбоо багийн баг тамирчид, Олс таталтын тэмцээнд 4 баг оролцож Буянт багийн баг тамирчид тус тус Тэргүүн байр эзэллээ.
Дааган насны морьдын уралдааны шагналыг Ардын их хурлын депутат Д.Бадамханд агсны үр хүүхэд, төрөл төрөгсдөөс түрүү байг мотоциколоор байлж, баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бага насны 50 хүүхдэд бэлэг гардуулснаас гадна Яргай багийн ажлын алба, иргэдээс баг өдөрлөгт очсон бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27533
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих