Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 06 дугаар сарын 11-ний өдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн "Урлаг танхим”-д боллоо. Уг арга хэмжээнд урилгаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Үндэсний баялаг бүтээгч Өүлэн-Менч ХХК-ны биет төлөөлөгч Дорнод аймаг дахь Дорнын Өүлэн салбарын захирал С.Дэмид-Очир, УБТЗ-ын Баянтүмэн тасгийн даргын төлөөлөгч Ж.Нанзаддорж, Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 ангийн ахмад н.Баянбаатар нар оролцлоо.
Энэ хичээлийн жилд тус сургуулийг 9 мэргэжлээр 89 оюутан төгсч, ажил амьдралын гараагаа эхэлж байна.
Мөн энэ үеэр урлаг, спортоор бусдыгаа манлайлж, мэргэжлийн хичээлүүдэд тогтмол амжилттай суралцсан шилдэг оюутнуудаа сургуулийн захиргаанаас шагнаж, урамшуулсан бөгөөд:
Мэргэжлийн аварга төгсөгчөөр Барилгын цахилгааны ангийн оюутан – н.Ганзориг
Урлагийн авъяаслаг төгсөгчөөр Компьютерийн оперотерын ангийн оюутан – н.Ариунбаяр
Спортын манлайлагч төгсөгчөөр Төмөр замын ангийн оюутан – н.Бат-Эрдэнэ
Мэргэжлийн шилдэг анги хамт олноор Компьютерийн оперотерын 1а анги
Бүтээлч анги хамт олноор оёмол бүтээгдэхүүний Оёдолчин анги
Хөдөлмөрийн шилдэг анги хамт олноор Барилгын засал чимэглэлийн анги тус тус ШИЛДЭГ-ээр шалгарлаа.
Түүнчлэн амжилттай суралцаж төгссөн оюутнуудыг ажил олгогч байгууллагуудаас хамтран ажиллах урилга гардуулсан бөгөөд сургуулийн захиргаанаас оюутнуудын хийсэн гар урлал, сийлбэр, үндэсний хувцас, гурилан бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих