УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачлага, дэмжлэгээр Чух нуурын амралтын газрыг түшиглэн "БЭЦХ" ХХК-ийн "ЧУХ, ЖАРГАЛ" амралт сувиллын газар барилга угсралт, засварын ажлаа эхлүүлээд байна.
Чух нуур нь сумын төвөөс зүүн урагшаа 18 км, Чух багийн нутагт байдаг. Чух нуур нь Монгол дагуурын дархан цаазат газрын "А” хэсгийн баруун урд зах, "Б” хэсгийн баруун захын орчны бүс нутаг юм .Чух нуурын сав газарт харгана, дэрс ихтэй бөгөөд манай оронд төдийгүй дэлхий дахинаа ховордож олон улсын болон монголын улаан номд орсон цагаан, хар цэн тогоруу, халзан ангир,хошуу галуу, реликт цахлай, тоодог, зэрэг олон зүйл төрлийн жигүүртэн шувууд амьдардаг. Хөхтөн амьтнаас Монгол орны зөвхөн зүүн хэсэгт тохиолдох дагуур зараа элбэг бөгөөд дагуур огдой, сохор номин, үен, цагаан зээр, үнэг ,чоно зэрэг амьтад түгээмэл амьдардаг.Орос Хятад ,Япон ,Америк зэрэг улсын шувуу судлаачид ирж судалгаа хийж байсан.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27536
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих