Дорнод аймгийн төв болон зарим сумдын Олон нийтийн амралт, чөлөөт цагийн газруудад 2 дахь жилдээ утасгүй интернетийн орчинг бүрдүүлэх зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Тусгаар_тогтнолын_талбай, Найрамдал_цэцэрлэгт_хүрээлэн, Спортын_ордонд 10 Mb хурдтай үнэгүй интернетын Wi Fi үйлчилгээг иргэддээ үзүүлж эхэллээ.
Мөн энэ сардаа багтаан Матад сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн, Чойбалсан сумын төв маршал Х.Чойбалсангийн хөшөөтэй талбай, улсын чанартай авто зам дагуу Хөлөнбуйр сумын замын цайны газрууд, Баян-Уул сумын сурын талбай орчимд үнэгүй интернет Wi Fi үйлчилгээг иргэддээ үзүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү үйлчилгээ нь 100м-ийн тойрогт үйлчлэх ба гадна талбайд зуны улиралд /6-10 сар/, дотор Спортын ордонд жилийн турш ажиллах юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27537
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих