Уулзалтын үеэр иргэд сум орон нутгийн удирдах албан тушаалтнуудыг мэргэшүүлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх мэргэжилтэй багш хүрэлцээ тааруу, үүний хор уршиг нь үр хүүхдүүдэд нөлөөлж боловсролын чанар хангалтгүй болж ирж байна, сумын залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байж боловсролтой залуусыг татаж сум хөгжинө, мэргэжлийн бус хүмүүс мэргэшсэн албан тушаалд ажиллаж боллоо, сонгогдсон гишүүн Болорчулуун иргэдтэй уулзалт хийдэггүй, санал бодлыг нь сонсдоггүй, хөдөөд хогны асуудалд хүндэрлээ, баруун аймгаас олон мал оторлож бэлчээрийн даац хэтэрч байна, дорнод аймгийн хэмжээнд хайгуулийн лицензийг хамаагүй олгож байгааг хэлж байв.
Мөн иргэдээс сонгуулиар л ирдэг эрх баригч илүү иргэдийнхээ үгийг нутагт нь ирж сонссон, саналыг хэлэлцүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ. Монголоо сонсъё аяны хүрээнд тус сумын иргэдийн дунд хонжворт сугалаа явагдаж, 100 гаран азтанг тодруулаа. Мөн арга хэмжээний үеэр МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг, СТА Д.Намсрайноров нар аяны мэндчилгээ хүргэлээ. "Монголоо сонсъё” аян цааш Дорнод аймгийн Матад, Халхгол, Чойбалсан, Хэрлэн суманд үргэлжилнэ.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27557
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих