2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр сумын "Сайн малчин-2018" анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг нээж сумын Засаг дарга Б.Баттулга мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Мөн зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат хүрэлцэн ирж "Сайн малчин зөвлөгөөн"-д уригдан ирсэн малчдад мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Зөвлөгөөнд дараах сэдвээр сургалт, мэдээлэл хийв.
- Сумын мал аж ахуйн өнөөгийн байдал, улс, аймаг, суманд ХАА-н салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд - Засаг дарга Б.Баттулга
- Буриад омгийн хонины ашиг шимийн үзүүлэлт, үүлдэр болгох тухай - Мал зүйч, доктор/PhD/, буриад хонь судлаач Ц.Цэенханд
- Цэргийн албаны тухай хууль, Хил хамгаалах туслах хүчний тухай -ЗДТГ-ын дарга Ү.Бөхчулуун
- Сумын хүн ам, нийгмийн үзүүлэлт -Нийгмийн ажилтан Т.Нарантуяа
- Хүн амын эрүүл мэндийн талаар -Сум дундын эмнэлэгийн эрхлэгч, их эмч Б.Алтанцэцэг
- Сайн дурын даатгалын тухай -Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Балсан
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27575
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих