2018 оны 06 дугаар сарын 16-ны өглөө Хөх уулаа тахиж, Номинт багийн Энгэр булагт өдрийн 15.00 цагаас Хөх уулын овооны тахилгад зориулсан хурдан дааганы уралдаан, залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Нийт 15 даага уралдсанаас түрүү магнайд Г.Цэнгүүний зээрд, аман хүзүүнд Д.Дамдиндоржийн ухаа, айргийн гуравт Болдготовын хээр, айргийн дөрөвт Б.Баатармөнхийн загалтай улаан, айргийн тавд Б.Энхбаярын хээр тус тус хурдлав. 16 залуу бөх барилдсанаас Р.Отгонбаатар түрүүлж, Г.Цэнгүүн үзүүрлэж, Ж.Жамбал, С.Мөнх-Отгон нар шөвгөрлөө.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27576
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих