XVII жарны "Тийн унжлагат” хэмээх шороон НОХОЙ жилийн зуны дунд сарын шинийн арван таван, аргын тооллын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нутгийн зон олон Хайрхан уулаа тахилаа.
Байгаль орчноо хайрлан хамгаалж, түүх соёл, төрт ёсны уламжлал зан заншлаа дээдлэн хамаг амьтан, хүн ардын энх амгалан, сайн сайхан бүхэн дэлгэрэхийн ерөөл өргөх зорилгоор лам ном хурж, уул ус лус савдагтаа идээ, будааныхаа дээжийг өргөлөө.
Тахилгын ёслолд хүчит бөхийн барилдаан, даага, шүдлэн насны морьдын уралдаан, сур харваа, гүйлт зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулагдав.
Хүчит бөхийн барилдаанд сумын начин Э.Баярцэнгэл түрүү, сумын харцага Б.Баатарцогт үзүүр, залуу бөх Батхишиг, залуу бөх Б.Чагсал нар шөвгөрлөө.
Дааган насны морьдын уралдаанд 35 хурдан хүлэг уралдаж Өмнөговь аймгийн харьяат Б.Өлзийбаярын Хүрэн түрүү, Сэргэлэн сумын харьяат Эрдэнэбаярын Хүрэн аман хүзүү, Баян-Уул сумын харьяат Шонхын Ухаа айргийн гурав, Дашбалбар сумын харьяат Эрхэмбаярын Бор айргийн дөрөв, Сэргэлэн сумын харьяат Очирбаатарын Халтар айргийн тав
Шүдлэн насны морьдын уралдаанд Өмнөговь аймгийн харьяат Б.Өлзийбаярын Хээр түрүү, Дашбалбар сумын харьяат Батбаярын Хүрэн аман хүзүү, Баян-Уул сумын харьяат Алтангэрэлийн Хээр айргийн гурав, Баяндун сумын харьяат Б.Баатарчулууны Ухаа айргийн дөрөв, Баяндун сумын харьяат Энхтүвшиний Халтар айргийн тавд тус тус хурдаллаа.
Сур харваанд Эрэгтэй төрөлд Баяндун сумын харьяат "Ашавгад”ХХК-ийн харваач, буриад сурын хошой мэргэн, Монгол улсын гоц мэргэн О.Сүхбаатар тэргүүн байр, Г.Олзвой дэд байр, Баяндун сумын харьяат Буриад сурын спортын мастер, үндэсний сурын спортын дэд мастер Д.Дугарсүрэн гуравдугаар байр
Эмэгтэй төрөлд н.Балжмаа Тэргүүн байр, н.Баярмаа Дэд байр, Р.Баярчимэг Гуравдугаар байранд тус тус шалгарлаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27661
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих