Ардын хувьсалын 97 жил, аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын тохижилтын бэлтгэл ажил явагдаж байна.
Баяр наадмаар иргэдийг цэнгэлдэх хүрээлэнд тав тухтай наадах боломжоор хангах үүднээс нар, салхинаас хамгаалах зориулалт бүхий 20м урт, 6м өндөр 2 саравчийг төв асрын өмнө нэмж байршуулсан бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон морь барианы газарт 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр хурдны интернэт /үнэгүй wi-fi/ цацаж, иргэд, олон нийтийг цахим орчинд нэвтэрч, мэдээлэл солилцох боломжоор хангана.
Түүнчлэн Морьтой наадамчиддаа зориулан цэнгэлдэх хүрээлэнд морины уяа босгож, Монгол наадмаар морьтойгоо наадах боломжоор хангаж ажиллахын зэрэгцээ, баяр наадмын өдрүүдэд тоосжилт, хуурайшилтыг багасгах зорилгоор Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-аас газрын хөрсийг чийгшүүлэх ажил хийгдэх ба төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмын гэрэлтүүлэг, хотын төвийн зам дагуух орчны цэвэрлэгээ болон био 00-ыг ашиглах зэрэг асуудлуудыг Баяр наадмыг зохион байгуулах, хот тохижилтын салбар хороо хариуцаж, наадамчин олноо цэвэр цэмцгэр орчинд тав тухтай наадах боломжоор ханган ажиллаж байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27663
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих