Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Монгол улсын хилийн зурвас газарт ойн сан болон усны урсац бүрэлдэх хэсэгт хууль зөрчин, байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа "ЦЦ ЭРДЭС МАЙНИНГ " ХХК гэх алтны уурхайн үйл ажиллагаатай сумын ИТХ-ын ажлын хэсэг газар дээр нь ирж танилцжээ. Уг компани нь 30 орчим ажилтантай Хятадын 100% хөрөнгө оруулалттай бөгөөд сум орон нутгийн удирдлагуудад мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөл авалгүйгээр, бичиг баримтны бүрдүүлэлт дутуу байдалтайгаар хөрс хуулалтын ажил эхлүүлсэн байжээ. Хөрс хуулалтын ажлыг нэгэн булгийн эхэн дээр хийж байсан бөгөөд булгийн усны урсацыг өөрчлөн усан сан үүсгэж, алт угаах усан буунд ашиглаж байсан аж. Ийнхүү алт угаасан ус нь доош урсаж Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар урсдаг Дөчийн голд цутгаж байна. Ингэснээр орон нутгийн иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчинд ноцтойгоор аюул учруулж байгаа бөгөөд энэхүү хууль бус олборлолт хийж буй "ЦЦ ЭРДЭС МАЙНИНГ "ХХК-г холбогдох хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагууд нь анхааралдаа авч зохих арга хэмжээ авахыг хүсье.

Усан сан бүрдүүлсэн байдал

Усан буу гэх төхөөрөмжөөр алт угаасны дараах ус Дөчийн гол руу цутгаж буй байдал
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27665
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих