"Монгол улсын Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Тунгляо, Улаанхад хотын зургаан талт хамтын ажиллагааны 4 дэх удаагийн уулзалт 2018 оны 8 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Чойбалсан хотноо зохион байгуулагдана.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Энэхүү уулзалт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт 2015 онд, Тунгляо хотод 2016 онд, Улаанхад хотод 2017 онд тус тус зохион байгуулагдаж байсан бол дөрөв дэх уулзалт Монгол улсын Дорнод аймагт болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих