Аймгийн нийт хүн амын 57.8 мянга буюу 72 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байгаа бөгөөд үүний 37,5 хувийг эдийн засгийн идэвхтэй хүн ам, 34,7 хувийг эдийн засгийн идэвхгүй хүн ам, 34,5 хувийг ажиллагчид, 6,8 хувийг ажилгүй иргэд тус тус эзэлдэг. Ажилгүйдлийн түвшин 2018 оны хагас жилийн байдлаар 7,8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.
Тус газарт хагас хагас жилийн байдлаар 1244 ажил хайгч иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлээ сэргээлгэж, мэдээллээ шинэчлэж хандсан байна. Тайлант хугацаанд 1547 иргэн хасагдсан ба үүнээс 463 иргэн ажилд зуучлагдсан байна. Одоогийн байдлаар бүртгэлтэй ажил хайгч иргэн 1417, үүнээс эмэгтэй 571 иргэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал ажил хайгч иргэн 4,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн бүртгэлтэй 1417 ажил хайгч иргэний 1007 нь ажил хөдөлмөр эрхлээгүй ажилгүй иргэн байна
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих