Нийтийн төлөөх ажилд ажилгүй иргэдийн оролцох боломжийг хангах, иргэдийг эх орныхоо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, өөрсдийн амьдарч буй орчны нийтийн эзэмшлийн зам, талбайд бүтээн байгуулалт хийх, сайжруулах зэрэг ажилд хамруулж, түр ажлын байраар ханган орлогын дэмжих зорилгоор 116 иргэнийг хамруулж 32,200,000 төгрөг зарцуулаад байна.Бусад арга хэмжээ буюу санхүүгийн дэмжлэгт 39 иргэн, аж ахуй эрхлэлтийн ур чадвар олгох сургалтад 157 иргэн, борлуулалтын дэмжлэгт 3 иргэн, ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөнд 3 иргэн, ажил олгогчид олгох дэмжлэгт 2 иргэн, нийтийг хамарсан ажилд 116 иргэн, бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалахад 47 иргэн, нийт 367 иргэнийг хамруулан 167,498,470 төгрөгийг зарцуулсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн төслийг хүлээн авах зарыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан ёсны цахим хуудсаар 14 хоног зарлан 75-н иргэний төслийг хүлээн авч эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 17 иргэн хамрагдаж 50,000,000 төгрөгийг зарцуулаад байна.
Бусад арга хэмжээ буюу хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээнд 21 иргэн, санхүүгийн дэмжлэгт 17 иргэн, аж ахуй эрхлэлтийн ур чадвар олгох сургалтад 51 иргэн, ажил олгогчийн урамшуулалд 2 иргэн, нийт 91 иргэнийг хамруулж 58,760,000 төгрөгийг зарцуулаад байна.
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр
Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөс батлагдсан Төрийн захиргаа, Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн дагуу Өсвөр, хойч залуу үеийнхэнд хөдөлмөрийн дадал олгох, мэдлэг туршлагыг өвлүүлэх ахмад мэргэжилтнүүдийг ажиллуулж, тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд 45 ахмадыг хамруулж 6,272,000 төгрөг зарцуулан 45 түр ажлын байрыг бий болгоод байна.
Бусад арга хэмжээ буюу зөвлөх үйлчилгээнд 32 иргэн, санхүүгийн дэмжлэгт 9 иргэн, нийт 41 иргэнийг хамруулж 21,272,000 төгрөгийг зарцуулаад байна.
Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө мэдээлэл өгсөн иргэдийн 77 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд, 41 хувь нь ажилд зуучлах үйлчилгээ, 36 хувь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөлд хамрагдсан байна. Зөвлөгөө мэдээлэлд хамрагдсан иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хөдөлмөр эрхлэлтийг төсөл хөтөлбөрт 1423 иргэн хамруулж 838,512,000 төгрөгийг зарцуулахаас 766 иргэнийг хамруулж 562,470,000 төгрөгийг зарцуулж 67 хувийн биелэлттэй байна хэмээн аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих