Ойн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, соёл урлагийн ажилтнуудын бэсрэг наадам болно.
Дашрамд сонирхуулахад, Дорнодын театр орон нутагт ганц симфони оркестртой гэдгээрээ онцлог. Алтангадас одонт ХДТ-ын Симфони найрал хөгжим 1978 онд үүсэн байгуулагдсанаар сонгодог урлагийн түүхийн хуудас сөхөгдсөн түүхтэй.
Монголдоо гуравт тоологдох, хөдөөд цорын ганц гэгдэх Симфони найрал хөгжмийг Дорнод нутгийн уугуул, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ваандангийн Боролдой үүсгэн байгуулжээ.
Д.Дэлгэрмаа
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27984
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих