Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 09-р сарын 26-27-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаа. Энэ хугацаандаа аймгийн Биеийн тамир спортын газрын үйл ажиллагаатай танилцан, мөн боловсрол, соёл, спортын байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзаж санал солилцон, Засгийн газрын болон яамны зүгээс баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Биеийн тамир, спортын салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж байгаа Хэрлэн сумын 11-р сургуулийн биеийн тамирын багш Ж.Цэнджав, Матад сумын ЕБС-ын биеийн тамирын багш Д.Зоригтбаатар нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал "Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнаж урамшууллаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28077
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих