Литва улсын элчин сайдын санхүүгийн дэмжлэгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, "Сайнхүү Ивээл Сан”-тай хамтран "Төсөв батлах үйл явцыг сайжруулах нь” төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн "НУТГИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт амжилттай эхэллээ
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох "Төрийн албаны хууль”, Санхүү ивээл сангийн тэргүүн С.Гантуяа "Манлайллын дотоод хүчин зүйл”, МНУХ-ны ажлын албаны дарга П.Янжинлхам "ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч ба манлайлал”, доктор, профессор С.Энхцэцэг "Олон нийтийн харилцаа ба хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах вэ?”, Зорилготой амьдрал ТББ-ын Тэргүүн
П.Цэрмаа "Амьдрах урлаг” сэдвээр зохион байгуулж байна.
Сургалтанд аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч, Хэрлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сэргэлэн сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч болон багийн эмэгтэй дарга нар оролцож байна.
СУРГАЛТ 2 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28088
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих