Дорнод аймгийн хэмжээнд нэг га-гаас дунджаар 6-16 центнер хадлан бэлтгэх урьдчилсан тооцоог албаныхан гаргаад байсан.
Харин зуны улиралдбороо хур элбэг байсан нь хадлангийн гарцад сайнаар нөлөөлж Гурванзагал, Халхгол сумын нутагт нэг га-гаас 8.1-10 центнер, Чулуунхороот, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул сумын нутагт нэг га-гаас 10.1-16 центнерхадлан хурааж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.
ХХААХҮЯ-наас орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахын тулд малчид, баг, сум, аймгийн дунд "Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарлаад буй. Энэхүү уралдаанд амжилттай оролцохоор аймгийн хөдөө аж ахуй салбарынхан идэвхтэй ажиллаж байна.
Д.Дэлгэрмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих