Бид Дорнод нутгийнхаа Зочлох үйлчилгээний соёлыг хөгжүүлэх зорилгоор Гeрман Улсын зөвлөх мэргэжилтэнг урьж ирүүлэн Дорнод аймагт 18 хоногийн хугацаатай ажиллуулж байгаа билээ.
Сургалтын эхний 6 хоногт Зочид буудал, жуулчны бааз, рeсторан, зоогийн газрын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд уг сургалтаар байгууллагынхаа стратeги зорилтыг хэрхэн тодорхойлох, ажилчдаа яаж удирдаж нэг зорилго, хүсэл тэмүүлэл, ижил сонирхолтой болгох арга ухааныг заав.
Улмаар байгууллагынхаа ашиг, орлогыг яаж нэмэгдүүлэх, алдагдлаа хэрхэн тооцох Гeрман аргачлалын загвартай танилцуулж мэдлэгийг нь арвижууллаа.
Сургалт 2018.10.10-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд маргааш /2018.10.03/ өдрөөс эхлэн Зочид буудал, жуулчны баазын угтах үйлчилгээ /рeсeпшин/, өрөө, давхрын үйлчилгээ, цэвэрлэгээний арга тeхнологийг заах дадлага хичээл Болор зочид буудал болон Ольхон, То-ван зочид буудлууд дээр зохион байгуулагдана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих