Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь заалтад "Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харъяалах сум,дүүргийн төсөвт,20 хувийг аймаг,нийслэлийн төсөвт,70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна,31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад "Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд,70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ" гэж тодорхой заасан байдаг.
Дээрх хуульд зааснаар 2015 онд 6,5 тэрбум төгрөг,2016 онд 6,5 тэрбум төгрөг,2017 онд 9,9 тэрбум төгрөг,нийт 22,9 тэрбум төгрөгийг манай аймгийн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх ёстой атал одоог хүртэл төвлөрүүлээгүй байна.
Иймд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын байгуулсан лобби бүлгийн зүгээс Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу тус шүүхээс Сангийн сайдад захиргааны хэрэг үүсгээд байна.
Дорнод аймгийн ИТХ-ын шинээр сонгогдсон залуу төлөөлөгч нар энэ 5 сард нэгдэн ард иргэд,байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх,газрын тос уул уурхайн салбар тэр дундаа Монгол Улсын Засгийн газар "Петрочайна Дачин тамсаг"ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Дорнод аймагт хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий лобби бүлгийг өнөөдөр албан ёсоор байгуулсан юм.
dmedee.mn


URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28157
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих