Үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн багш, дэлхийн мастеруудын тоглолтын мөнгөн медальт, Ази тивийн аварга, Монгол улсын аварга, олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Пүрэвжавын санаачлагаар 10 дугаар сарын 14-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд "DORNOD RUN FESTIVAL-2018" бүх нийтийн гүйлтзохион байгуулагдах гэж байна.
Дорнод аймгийнхаа иргэдэд эрүүл амьдралын зан үйлийг хэвшүүлэх гол зорилго бүхий уг гүйлт 10-12, 13-14, 15-17, 18-29, 30-39, 40-49, 50-аас дээш гэсэн насны ангиллаар явагдах бөгөөд 09-14-ний өдрүүдэд бүртгэж байна.
Шилдэг тамирчдыг Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын Агын районд зохион байгуулагдах тэмцээнд оролцуулах, өсвөрийн тамирчид дундаас азтай гүйгчийг Олон улсын "Найрамдал" зусланд амрах эрхийн бичгээр шагнах гэх мэт олон сонирхолтой зүйлүүд та бүхнийг хүлээж байна.
Эрүүл биед саруул ухаан оршино.
/Утас:80555492/
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28195
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих