Дорнод аймгаас 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар албаа хаасан эрс халагдаж ирлээ. Тэднийг Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ–ын цэргийн штабын, Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер хошууч Ц.Энхбилэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын, хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Мягмарсүрэн албаны төлөөлөл, эцэг эх, найз нөхөд нь алд цэнхэр хадаг, цагаан сүүгээр тосон угтав. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дугаар ангид эх орныхоо дархан хилийг амжилттай хамгаалаад нутагтаа ирсэн эдгээр цэрэг шиг он оны халагдсан цэргүүдээ цаашид ажилтай, орлоготой, мэргэжил эзэмшүүлэх чиглэлд Дорнод аймаг 2016 оноос эхлэн онцгой анхаарах болсон юм. Тухайлбал халагдан ирж буй цэргүүдэд аймгийн ХХҮГ-т ирсэн ажлын байрны захиалгын дагуу ажилд орох боломжууд нээлттэй, зарлагдсан ажлын байрны талаар мэдээллийг өгч байлаа.
Энэ үеэр албаа амжилттай хаагаад халагдаж ирсэн зарим цэргүүдийг аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр шагнасныг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат гардууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих