Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Чулуунхороот сумын албан байгууллагууд "Нээлттэй хаалганы өдөр"-ийг болон 2018 оныг Сумын хэмжээнд "Эрүүл мэндийг дэмжих" зорилтот жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Урлаг, спортын бага наадам"-ын үйл ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 20, 21ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
"Урлаг, спортын бага наадам"-д
-Спортын төрөл /хөгжимт гимнастик, гүйлт, хөгжөөнт буухиа, үндэсний бөх, волейбол, олс таталт/,
-Урлагийн төрөл /Мэндчилгээ, дуэт дуу, цэнгээнт бүжиг, хөгжөөнт тэмцээн/,
-Бүтээлч ажил буюу гэрийн даалгавар гэсэн төрлүүдээр энэхүү бага наадамд Ерөнхий боловсролын сургуулийн баг, ИТХ болон ЗДТГазрын хамтарсан баг, Хилийн застав болон шалган нэвтрүүлэх боомтын хамтарсан баг, Хүүхдийн цэцэрлэг болон Галуут багийн хамтарсан багууд оролцож
1-р байрыг Л.Мөнхцэцэг ахлагчтай Ерөнхий боловсролын сургуулийн баг
2-р байрыг Б.Цэрэндорж ахлагчтай Хилийн застав болон шалган нэвтрүүлэх боомтын хамтарсан баг
3-р байрыг Т.Энхзул ахлагчтай ИТХ болон ЗДТГ-ын хамтарсан багууд тус тус байр эзэллээ.
5 жилийн дараа зохиогдож байгаа "Урлаг, спортын бага наадам" энэ жилээс эхлэн жил болгон зохион байгуулагдах бөгөөд шагналын санг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сумын Засаг дарга З.Гэрэлт-Од ивээн тэтгэхээр болсоныг дуулгахад таатай байна. Нийт оролцсон багууддаа болон хөгжөөн дэмжигчиддээ баярласан талархсанаа илэрхийлэе.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28233
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих