Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Хэрлэн суманд 2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил түүний гүйцэтгэл, 2019 онд Хэрлэн суманд хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд нийтийн сонсгол , хэлэлцүүлэгийг Аймгийн ИТХ-аас Хэрлэн сумын ИТХ болон Дорнод аймаг дахь Улс төрийн боловсролын академитай хамтран зохион байгууллаа.
Нийтийн сонсгол, хэлэлцүүлэгт Хэрлэн сумын иргэд, Төрийн бус байгууллагын төлөөлөл, Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга, Засаг дарга нар болон Хэрлэн сумын ИТХ-ын зарим Төлөөлөгчид оролцсон юм.
Аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа, аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга А.Наранцэцэг нар аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Хэрлэн суманд 2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын түүний гүйцэтгэл, 2019 онд Хэрлэн суманд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл хийв.
ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих