Гол үндэслэл нь газрын тосны олборлолтоос орон нутаг хувь хүртэж чаддаггүй, аймаг орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаггүй, тухайн компанид ажиллаж буй иргэдийн амьдрах, ажиллах орчин хангагдаагүй, улмаар байгаль орчинд сөрөг нөлөөллүүдийг ихээр бий болгосонд байдаг.
Үe үeийн аймгийн удирдлагууд дээрх асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж ирсэн ч дорвитой өөрчлөлт гардаггүй бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Жанлавын үeд нэг удаа Пeтро Чайна Дачин Тамсаг компанитай байгальд учруулсан хор хохирлын асуудлаар шүүхдэлцэж тус компаниас 1.3 тэрбум төгрөгийг шүүхийн шийдвэрээр гаргуулж авсан байдаг.
Мөн Ц.Жанлав даргын 2 дахь шийдэл нь жилд 50.0 долларыг аймаг хөгжүүлэх санд төвлөрүүлдэг болсон.
Улмаар газрын тосны тээвэрлэлтийг зогсоож үзсэн ч дээрээс лүндэндэж зорилгодоо хүрч чаддаггүй байсан гэх мэт тэмцлүүд үргэлжилсээр байв.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Газрын тосны тухай хууль санаачлан УИХ-р хэлэлцүүлж шийдвэр гаргуулахаар ажилласан боловч 1 хүний саналаар унасан байдаг. Хэрэв зээ гишүүний санаачилсан хууль батлагдсан бол манай аймгийн төсөвт жил бүр нилээн хэдэн тэрбум төгрөгний орлого орох байлаа.
Энэ мэт тэмцлүүд үргэлжилсээр энэ жил энэ удаад дорвитойхон доргиосон том акц тавьж чадлаа. Одоо том акцийн том шийдлийг хүлээж байна. Манай удирдлагууд том хэмжээний акц хийсэн бол тэр хэмжээний шийдэлд хүрсэн байх гэж горьдож байна.
Тухайлбал, 1. Газрын тосны талбайг түшиглэсэн Тосгон байгуулж тэнд ажилладаг хүмүүсийг өөрийн гэсэн орон байртай болгох, түүндээ гэр бүлтэйгээ амьдардаг байх. 2. Байгаль экологийн асуудлыг цогцоор нь шийдэх шийдэлд хүрэх гэх мэт асуудлуудыг шийдсэн байгаасай гэж ихээр хүлээнэв.
Хамгийн эхний ойрын үр дүн гарах ажил бол ядаж ХАТУУ ХУЧИЛТТАЙ 60 КМ ТEХНОЛОГИЙН ЗАМЫГ ДОРНОДЫН АВТО ЗАМЫН КОМПАНИУДААРАА ХИЙЛГЭХ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.
Манай аймагт автозамын 2 компани байдаг. Авто агро ХХК, Авто зам ХК нь олон жилийн туршлагатай компаниуд тул эдгээр 2 компанийг НЭГДЭЛ болгон зам тавих ажилд оруулах байх гэсэн хүлээлттэй байна.
Тэгж гэмээнэ ТОМ акцийн жижиг ч гэсэн үр дүн орон нутагт мэдрэгдэх юм. ИТГЭЖ НАЙДАЖ ХҮЛЭЭХ Л ҮЛДЛЭЭ. Битгий л..., Дорнодын ард түмний нэрийг барьсан хувь бүлэг хүмүүсийн тоглолт байгаасай билээ.
Р.ЗОРИГТБААТАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих