Дорнод их сургуулийн багш оюутнууд өнгөрөгч амралтын өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж ялагчдаа тодруулсан байна.
Энэ үеэр Дорнод их сургуулийн их захирал Э.УНДАРМАА: Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг тэмцээнд нийт 200 гаруй багш оюутнууд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Манай сургуулийн баг тамирчид сүүлийн үед ямар ч тэмцээн уралдаанд бүх л төрлөөр дээгүүр өрсөлддөг болсон. Үүний нэг жишээ бол 9-р сард Увс аймагт зохион байгуулагдсан "Универсиад-2018” оюутны их наадамд Дорнод их сургуулийн 26 оюутан, 5 багшийн хамт амжилттай оролцоод ирсэн. Оюутны их наадамд хэсэг хугацаанд оролцолгүй завсарлаад байсан бол энэ жилээс эхлэн цаашид оюутнуудаа урлаг спортын тэмцээн, уралдаанд оролцоход нь дэмжин ажиллах болно гэдэгээ илэрхийлсэн юм.
Нийт 160 гаруй тамирчид, 105 багц медалийн төлөө Шатар, теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 4 төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс шатар эрэгтэй төрөлд Багш биеийн тамирын боловсролын 3-р дамжааны оюутан О.Батбилэг 1-р байр, Б.Бат-Эрдэнэ 2-р байр, Байгалийн ухаан бизнесийн салбарын 1-р дамжааны оюутан Д.Дашжаргал 3-р байр, Шатар эмэгтэй төрөлд Газрын тосны инженерийн 4-р дамжааны оюутан А.Саруулзаяа 1-р байр, Багш бага ангийн боловсролын 4-р дамжааны оюутан А.Болорчимэг 2-р байр, Нийгмийн ухаан хүмүүнлэгийн салбарын 1-р дамжааны оюутан Г.Халиунаа 3-р байр, Теннис эрэгтэй төрөлд-Нягтлан бодох бүртгэл 1-р дамжааны оюутан Б.Баттөгс 1-р байр, Газрын тосны инженерийн 4-р дамжааны оюутан Э.Хатанзориг 2-р байр, Багш биеийн тамирын боловсрол 3-р дамжааны оюутан Ш.Билгүүн 3-р байр, Гар бөмбөг эрэгтэй төрөлд А.Сайн-Учрал ахлагчтай Газрын тосны инженерийн 3-р дамжааны оюутнууд 3-р байр, Б.Батцэнгэл ахлагчтай Газрын тосны инженерийн 4-р дамжааны оюутнууд 2-р байр, М.Түвшинбаяр ахлагчтай Багш биеийн тамирын боловсролын 4-р дамжааны оюутнууд 1-р байр, Гар бөмбөг эмэгтэй төрөлд Н.Дашпагам ахлагчтай багш бага ангийн боловсролын 3р дамжааны оюутнууд 1-р байр, М.Анхцэцэг ахлагчтай орчуулга хятад хэл, аялал жуулчлалын 2-р дамжааны оюутнууд 2-р байр, Б.Хүрэлчимэг ахлагчтай багш нарын баг 3-р байр, сагсан бөмбөг эрэгтэй төрөлд Б.Батцэнгэл ахлагчтай Газрын тосны инженерийн 4-р дамжааны баг 1-р байр, М.Түвшинбаяр ахлагчтай багш биеийн тамирын боловсролын 4-р дамжааны баг 2-р байр, н.Одбаяр ахлагчтай Дорнод их сургуулийн Ахлах сургуулийн баг 3-р байр, сагсан бөмбөг эмэгтэй төрөлд О.Баярчимэг ахлагчтай Газрын тосны инженерийн 4-р дамжааны баг 1-р байр, Б.Хүрэлчимэг ахлагчтай багш нарын баг 2-р байр, А.Отгонзул ахлагчтай орчуулга хятад хэл аялал жуулчлалын баг 3-р байранд тус тус шалгарсан бол багийн дүнгээр Газрын тосны инженерийн 4 дамжааны баг 1-р байр, орчуулга хятад хэл 2-р дамжааны баг 2-р байр, монгол хэл уран зохиолын 2-р дамжааны баг 3-р байр эзэллээ. Тэмцээний үеэр бооцоот гурвын зайн шидэлтийн тэмцээн зохион байгуулж, багш биеийн тамирын боловсролын 4-р дамжааны оюутан Б.Өсөхбаяр түрүүлсэн юм. Ийнхүү "Багш, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гоо зүйн хүмүүжил олгох, шалгарсан багш оюутнуудаас сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго” бүхий ДИС-ийн намрын спарткиад 3 өдрийн турш үргэлжилж, багш оюутнууд амралтын хоёр өдрийг спортлог өнгөрөөсөн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих