Өчигдөр (2018.11.15) УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн тавьсан шаардлагад хариу өгсөн байгаа. Өнгөрсөн даваа гарагт (2018.11.12) Д.Хаянхярваа
– Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон гишүүдийн ёс зүйн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох;
– Тус сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос яаралтай байгуулж, дүгнэлт гаргах;
-УИХ-аас томилогддог төрийн өндөр албан тушаалтнуудаас өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч зуучилсан бол түүнд хариуцлага тооцож, огцруулах;
– Дээрх сангаас авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан 30 хувийн хүүтэй зээлдүүлсэн байж болзошгүй тухай мэдээллийг нягтлан шалгах шаардлагыг Ерөнхий сайд болон УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа.
Энэ шаардлагад УИХ-ын дарга зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг Ёс зүйн дэд хороо, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, зээл авсан гишүүдийг парламентаар "шүүн” хэлэлцүүлэх саналаа хүргүүлчихээд байна. Харин Ерөнхий сайд одоогоор хариу ирүүлээгүй байна.
https://updown.mn/wp-content/uploads/2018/11/d632973e-330a-4d2f-8a97-7fb77621b98c-1-1024x794.jpg 1024w, https://updown.mn/wp-content/uploads/2018/11/d632973e-330a-4d2f-8a97-7fb77621b98c-1-484x375.jpg 484w" sizes="(max-width: 830px) 100vw, 830px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; vertical-align: middle; text-align: center; max-width: 100%; height: auto; display: block; margin-right: auto; margin-left: auto; bottom: auto !important; float: none !important; left: auto !important; margin-top: 0px !important; margin-bottom: 0px !important; position: relative !important; right: auto !important; top: auto !important;" />
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих