Ирэх онд тохиох Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг угтан хүүхэд залууст Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулан таниулах, эх оронч хүмүүжил олгох, ахмад дайчдаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны А/435 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Тэд бидний төлөө… Бид тэдний төлөө…” төслийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ.
Төслийн хүрээнд аймгийн бүх сумдад дээрх зорилгын дагуу хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
Энэ цагийн тусгаар тогтнол, эрх чөлөө, аз жаргалыг бидэнд үлдээхийн ТӨЛӨӨ халуун амь, бүлээн цусаа зориулсан эрэлхэг дайчдынхаа ТӨЛӨӨ хийж буй өчүүхэн энэ төслийн үр дүнд олон зуун хүүхэд залуучууд, хойч үе маань бодит үүх түүхийн талаар мэдлэг, мэдээлэл олж авна гэдэгт итгэлтэй байна.
Төслийн баг 11 дүгээр сарын 30-наас эхлэн сумдад хуваарийн дагуу ажиллана.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28653
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих