Орон нутгийн худалдаа, үйлчилгээг дэмжих жилийн хүрээнд Нэг суурин – Нэг бахархал аяны нээлт, "Сор бүтээгдэхүүн бий, болгож хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг Жижиг, дунд үйлдвэр – худалдааны манлайлал төрийн бус байгууллагатай хамтран аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд өнөөдөр 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын ЖДҮ-ийн төлөөлөл БАБУБ ХХК, Сэнтий буйдан, Балт соёо ХХК, Ган түрүү ХХК, Молор өгөөж НБЦ, Энх Мөнх Божу ХХК, Уран бийр ХХК, Фокус дизайн гэрэл студи, Сантайж ХХК, Ханчирс ХХК, Дорнын алтан гутал ХХК, Дорнод талын хөгжлийн хөтөч ТББ, Харуул толгой ХХК, Билгүүн жаргал ХХК, Хөлөнбуйр сумын Зүүн тогоот нөхөрлөл, Гурванзагал, Дашбалбар сумдын нийт 38 аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцлоо. Сургалтаар "Сор” бүтээгдэхүүнийг хэрхэн бий болгох, хамгаалах, арчлах, үнэ цэнийг нь өсгөх, борлуулалтын сүлжээг хэрхэн бий болгох талаар мэдээлэл өгч, зээлийн батлан даалтын сангаас аж ахуй нэгж, иргэдэд зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээний давуу талууд болон аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих