Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан Улсын Их хурлын даргын нэрэмжит Шатар сонирхогчдын 2018 оны Дорнод аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээн 12 дугаар сарын 08-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнээс шалгарсан эрэгтэй 26, эмэгтэй 7 нийт 33 шатарчин өрсөлдлөө. Эрэгтэй шатарчид 7 өрөг тоглосноос А.Арьяабадрал (Хэрлэн сум) 6.5 оноогоор тэргүүн байр, Д.Мөнхбаатар (Халхгол сум) 6 оноогоор дэд байр, Г.Эрдэнэ-Очир (Хэрлэн сум) 5 оноогоор гутгаар байрыг тус тус эзэллээ. Эмэгтэй шатарчид тойргийн системээр тоглосноос А.Саруулзаяа (Хэрлэн сум) 5 оноогоор тэргүүн байр, Б.Энхбилэг (Хөлөнбуйр сум) 4 оноогоор дэд байр, Б.Отгонжаргал (Хэрлэн сум) 4 оноогоор гутгаар байрыг тус тус эзэллээ.
Тэмцээний дараагийн шатанд оролцох эрхийг эмэгтэйчүүдээс А.Саруулзаяа, эрэгтэйчүүдээс А.Арьяабадрал, Д.Мөнхбаатар нар хүртлээ. Шатарчиддаа баяр хүргэж ирэх оны 1 сард болох шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд амжилттай оролцохыг хүсье.
Тэмцээнийг зохион байгуулж, дэмжиж хамтран ажилласан аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн ЗДТГазрын Xууль, эрхзүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, БТСГазрын дарга Б.Чимэддорж нартаа талархал илэрхийлье.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28747
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих