Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харъяа "Ахмад настны чөлөөт цагийн төв”-ийн 10 жилийн ойн баярын хурал өнөөдөр Алтангадас одонт, Хөгжимт драммын театрт боллоо. Баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нээж үг хэлсэн бөгөөд ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл, холбогдох албан хаагчид, ахмадын төлөөллүүд оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, идэвхи санаачлагатай ажиллаж буй сум, багийн тэргүүний "Ахмад настны чөлөөт цагийн төв” болон "Ач санах өргөө”-г шалгаруулж урамшуулав. Аймгийн "Тэргүүний ахмад настны чөлөөт цагийн төв”-өөр Чойбалсан сумын "Ахмад настны чөлөөт цагийн төв” шалгарсан бол "Тэргүүний Ач санах өргөө”-өөр Матад, Халхгол, Дашбалбар сумдын "Ач санах өргөө” тус тус шалгарчээ.
Мөн ажил үйлсээрээ тэргүүлэгч "Шилдэг Ахмадын чөлөөт цагийн танхим”-аар Хэрлэн сумын 1, 2, 4, 9 дүгээр багийн "Ахмадын чөлөөт цагийн танхим”-ууд тус тус шалгарч, өргөмжлөгдлөө. Түүнчлэн баярын арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын ивээл доор нийт ахмадуудын дунд зохион байгуулсан "Харилцаа дуу”-ны тэмцээний Гранпри шагналын эздийг тодруулах ёслолын үйл ажиллагаа болж, шилдгүүдээ тодрууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих